Сибириэс Чингисийн цэргийн араг яс олджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Сибириэс Чингисийн цэргийн араг яс олджээ

ОХУ-ын Сибирийн Эрхүү хотын ойролцоо нүүрсний ордод олборлолт хийж байсан уурхайчид 13-р зууны үеийн монгол дайчны араг яс олсон бололтой. Сибирийн өмнөд хэсгийн нүүрсний уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Euro Coal” /Евроуголь/ компанийн захирлын мэдээлснээр, малтлагын үед олдсон эртний дайчны араг ясыг компани өөрийн өмчид бүртгэн авсан бөгөөд одоогоор соёлын өвийг хамгаалах газрын албаныхан хэргийн газар ажиллаж байгаа гэнэ. Археологичдийн үзэж буйгаар уурхайгаас олдсон араг яс, зэр зэвсэг нь 13-р зууны үеийн монгол дайчных байж магадгүй гэнэ. “Voice of Russia” сайтад мэдээлснээр араг ястай хамт найман ижил талтай сумны зэв, дөрөө, арьсан эдлэлийн өөдөс олджээ. Үүнээс өмнө Сибирийн өмнөд хэсгээс үүнтэй төстэй нэлээдгүй олон булш олдож байсан аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж