Ойрын өдрүүдэд ихэнх нутгийг хамарч борооших тул гол, мөрний усны түвшин нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад Ус цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.
Маргааш баруун болон төвийн нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 27, 28-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна гэж Ус цаг, уур орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.