Цементийн үйлдвэрийн захирлыг үргэлжлүүлэн хорино

Хуучирсан мэдээ: 2013.08.26-нд нийтлэгдсэн

Цементийн үйлдвэрийн захирлыг үргэлжлүүлэн хорино

“Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг наймдугаар сарын 20-нд Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас саатуулан шалгаж эхэлсэн юм. Тус компанийн удирдлагууд болох долоон хүнийг Дархан-Уул аймаг дахь Цагдан хорих ангид саатуулан байцааж байгаад өмгөөлөгч болон ар гэрийнхнийх нь хүсэлтээр захирал А.Шоовдороос бусдыг нь өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр батлан даалтад гаргасан байна.

АТГ-аас эрүү үүсгэн шалгаж буй энэ хэрэгт нийтдээ 38 орчим тэрбум төгрөгийн ашиглангийн хэрэг яригдаж байгаа юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж