Zoe Saldana торон даашинзаар гангарав

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Zoe Saldana торон даашинзаар гангарав

Английн Лондон хотноо жил бүр зохион байгуулагддаг  “Glamour Awards 2010” наадмын ёслолын арга хэмжээнд “Avatar”-ын цэнхэр хатагтайн дүрийг бүтээсэн Zoe Saldana оролцлоо.  Тэрбээр энэхүү наадмаас “Оны шилдэг кино жүжигчин” хэмээх шагнал хүртсэн ба түүний сонгосон гоёл тун үзэсгэлэнтэй харагдуулж байсан байна.
Авьяаслаг жүжигчин бүсгүй Францын нэрт даашинзны загвар зохион бүтээгч Madeleine Vionnet-ын үүсгэн байгуулсан “Vionnet” загварын ордны бүтээл болох гоёмсог даашинзаар гоёсон байна. Түүний коктейль хэлбэрийн энэхүү даашинз нь хар өнгөтэй, V  хэлбэрийн гүн ухлаадастай бөгөөд түүний цээж мөрийг гайхалтай сайхан харагдуулж байжээ.
Энэхүү даашинз нь тавдугаар сарын 5-наас худалдаанд гарч эхэлсэн “Vionnet Fall 2010” коллекцид багтсан ба 2.400 ам.долларын үнэтэй аж.

Н.Наран

“Vionnet Fall 2010” коллекцийн гэрэл зургийг эндээс үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж