Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг буюу Долоон буудалд нэгэн нийтийн байранд амьдардаг эмэгтэй хамаатны дүүгээ зодож гэмтээжээ. Арван сартай охиныг нагац эгч нь зодсон эл хэрэг наймдугаар сарын 23-нд гарсан байна. 28 настай нагац эгчдээ зодуулж, хүнд гэмтэл авсан охиныг одоогоор ГССҮТ эмнэлэгт хэвтүүлэн, эмчилж байгаа бол хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.
Д.ЖАРГАЛ