“Х-Түц”-ийнхэн хүйсээ солино

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Х-Түц”-ийнхэн хүйсээ солино

Хошин урлагийн “Х-Түц” продакшн нь хоёр дахь киноны зохиолоо дуусгаад зураг авалтдаа оржээ. Тэд энэ удаад жинхэнэ инээдмийн кино гэж ямар байдгийг харуулах гэнэ. Киноны гол дүрүүдэд “Х-Түц” продакшны залуу жүжигчид тоглох бөгөөд нэгэн гэнэтийн бэлгийг задлахад эрэгтэй жүжигчид эмэгтэй болж, эмэгтэй жүжигчид нь эрэгтэй хүний дүрийг бүтээх юм байна. Тэд киногоо ирэх есдүгээр сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөөд байгаа гэнэ.

М.Дөл 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж