Төмөр замын Н.Назарбаев | News.MN

Төмөр замын Н.Назарбаев

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Төмөр замын Н.Назарбаев

Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назар­баевийн улсаа үүрд эзэгнэх  төлөвлөгөө дэлхий нийтийг цочирдуулж байна. Улсаа улс шиг хөгжүүлэхээс илүүтэй өөрийгөө хаанд өргөмжлөх гэсэн түүний хүсэл хэр хол явж, хэр удаан оршин тогтнохыг тааварлах аргахгүй. Тэгвэл Монголд, тэр дундаа УИХ-д өөрийн хариуцсан салбарыг эрхшээлээсээ гаргахаас татгалзсан нэгэн монгол Нурсултан Назарбаев байх нь Р.Раш аж. Тэрбээр 1978 онд Ленинградын Төмөр замын дээд сургуулийг төгссөн цагаасаа хойш л Монгол-Оросын төмөр замыг өөрийн гартаа атгахын төлөө бүхнээ зориулсан нэгэн. Анхлан Улаанбаатар төмөр замын Чойрын өртөөний холбогч найруулагчийн ажлаас тун богино хугацаанд Толгойт өртөөний дарга болж, улмаар арав гаруйхан жилийн дараа өөрийн салбарын нэгдүгээр орлогч дарга болсон түүхтэй. Тэр цагаас хойш нэг жилийн дараа буюу 1991 онд жинхэнэ даргын албыг авч, бүхэл бүтэн 13 жил Улаанбаатар төмөр замыг Р.Рашаас өөр удирдах чадвартай, чадалтай, мэдлэгтэй, боловсролтой ноён байхгүй  гэдгийг МАХН-д итгүүлж  чадсан юм. Тэрхүү итгэлийнх нь төлбөрт 2004 оноос өнөөдрийн хүртэлх хоёр парламентад суулгаж, Дундговийн иргэд ч тахилгатай “овоо” мэт дээдлэх нь бий.

Гэхдээ энэ бол дундговьчуудын буруу биш бөгөөд хууль тогтоох засаглалд шигдэж үлдэх зорилгынхоо төлөө Улаанбаатар төмөр замыг хоёр орны хамтарсан гэхээс илүүтэй өөрийн аймгийн харъяа компани мэт дүүргэсэн гэхэд болно. Үүнийх нь жишээ  УИХ-ын хоёр удаагийн сонгуулиар улаан цайм илэрч, Улаанбаатар төмөр замын дарга нар баг бүрэлдэхүүнээрээ Р.Рашийн төлөө ажилласныг гэрчлэх хүн хангалттай олон.

Тэрбээр зөвхөн сонгуулийн сурталчилгаандаа төмөр замчдыг ашиглаад зогсохгүй, даргын ажлаа өгсөн цагаасаа хойш ямагт өөрийн саалийн үнээ болгон ашиглаж ирсэн бодит баримтыг уншигч танд дэлгэе. Түүнд УИХ-ын гишүүнийх нь хувьд төрөөс хангалттай хэмжээний цалин, тусгай хангамж, ийш тийшээ явбал томилолтын мөнгө, Засгийн газрын автобаазаас машин, жолооч өгдөг. Үүн дээрээ хууль санаачилсныхаа төлөө 30 сая төгрөг авна гэж байгаа. Гэтэл төмөр замын вант улсын удаан жилийн дарангуйлагч маань одоог хүртэл өөрийгөө Улаанбаатар төмөр замаар тэтгүүлэх эрхтэй гэж боддог бололтой. Энэ тухай баримтыг зөвхөн гишүүн болсноос нь хойш бус УИХ-ын 2004 оны сонгуулийн өмнөх жил буюу 2003 онд Улаанбаатар төмөр замын дарга байхдаа хэрхэн увайгүйтэж байснаар эхлүүлье. Ийн тодотгохын учир нь тэрбээр 2003 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сум руу хоёр удаагийн үйлдлээр 29 сая 848 мянган төгрөг шилжүүлж байжээ. Мөн тус аймгийн Сайхан-Овоо болон Дэлгэрцогт суманд зориулан 17,5 сая төгрөгийг Улаанбаатар төмөр замын данснаас гаргасан байна. Энэ бол тухайн үеийн албан тушаал, эрх мэдэл, төсөв зарцуулах эрхээ хэтрүүлэн ашигласны бодит баримт. Харин үүнийхээ дараа Р.Раш гишүүн Засгийн газрын автобаазаас машин өгсөөр байтал Улаанбаатар төмөр замын “Ланд круйзер” маркийн 96-96 УБО дугаартай автомашиныг унасан байдаг. Ингэхдээ 2004-2006 оны хооронд гэхэд л уг машины жолоочийн цалинд сардаа 355-925 орчим мянган төгрөгийг төмөр замаас гаргуулж байсан аж. Тэдгээрийг нь тооцоод үзэхэд 13 сая 239 мянган төгрөг болсон байх бөгөөд томилолтын зардлыг нь хүртэл өөрийн вант улсаас гаргуулж чаджээ.

Энэхүү жолоочийн тухай асуудлыг нь орхилоо гэхэд дараагийн нэг асуудал нь уг машинд зарцуулсан шатахуун болоод тосны төлбөр нь 37 сая 463 мянган төгрөгт хүрсэн. Тэгвэл км, цагийн үнэлгээг нь тооцоод үзэхээр 2004 оны наймдугаар сараас 2006 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд 77 сая 313 мянган төгрөгт хүрчээ. Сэлбэг хэрэгсэлд нь гэхэд л хоёр сая 966 мянган төгрөг зарцуулсан. Тэр бүхнийг бүгдийг нь Улаанбаатар төмөр замын данснаас гаргаж, үндсэн даргын хэмжээний тусгай хангамж эдэлсэн.

Монгол Улсад өөрийн хашиж байсан албанаас чөлөөлөгдөхөд Ерөнхийлөгч л тусгай хангамж эдлэх ёстой байдаг. Түүнээс бус Р.Раш гишүүн хийгээд Улаанбаатар төмөр замын даргад ийм хэмжээний эрх мэдэл байхгүй баймаар. Гэтэл тэрбээр өөрийгөө өөрийн дураар Улаанбаатар төмөр зам хэмээх хоёр орны хамтарсан вант улсад насан туршдаа хаан сууна хэмээн итгэчихжээ. Үүнд нь хязгаарлалт тавих нэг ч эрх мэдэлтэн байгаагүй нь Монголын төрийн алдаа болон үлдэж мэднэ. Гэвч асуудлыг хэзээ хөндөж байгаагаас үл хамаараад увайгүй үйлдэл гэдэг увайгүй үйлдлээрээ л дуусах нь тодорхой.

Улаанбаатар төмөр замын даргаас буусан даруйдаа “Би ганцхан жил л гурван сая төгрөгийн цалин авсан шүү дээ” хэмээн гоморхож суусан түүний үгийг мартаагүй нэгэн нь мартаагүй л байгаа. Тэр үедээ би 1990-2003 оны хооронд машинчаас ч бага цалин авч байсанд Оросын тал санаачилж, миний цалинг нэмсэн. Миний орлогч дарга А.Трошкин намайг “Раш аа, чи ийм барлаг амьдарч болохгүй. Надаас хойш чи өөрийнхөө төлөө явахгүй” гээд хоолны газрын нэг байшинг хоёр хуваагаад, нэгийг нь өгсөн. Манай төмөр замчид “Бүх газар сайхан зуслантай байна. Бид таныг дагаад ядуу явах юм уу” гэж уурлаад хэдэн байшингийн хундаам тавиулсан. Лантуу гуай надад “Бүх хүн зөөлөн машин унаж байхад чи УАЗ-469 унаад өвчигнөөд явж болж байгаа юм уу. Чи ингэлээ гээд юу хожих юм бэ” гэж хэлээд машиныг минь солиулж байсан гэсэн ярилцлага өгч байж.

Эндээс харахад Р.Раш гишүүн өөрөө уг нь Улаанбаатар төмөр замаас татгалзах гээд байхад нь өрөөл бусад “Та эндээс машин уна. Төрийн ганц машинаар та яаж ажлаа хийх юм. Манайх даая. Та зөвхөн ашигла” гэж зөвлөсөн ч байж болох юм. Учир нь, түүнд өөрөө өөрийнхөө хийсэн үйлдлийг өрөөлөөр удирдуулж, өрөөлийн зөвлөгөөгөөр хөдөлдөг даруулгатай түшмэл мэт загнах нь таалагддаг бололтой. Магадгүй, төмөр замын Н.Назарбаев гэдгийн тухайд бас л өөрийг нь хүсээгүй байхад өрөөл бусад түлхээд байгаа байж болох. Өөрийнх нь тайлбар нэг иймэрхүү л байх болов уу даа. Сонирхолтой хэрэг шүү.

Г.Отгонжаргал.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2010-06-10 203.91.117.3

hu namiin hugshin uhnuudiin neg uhbel taarna

Avatar

y****n setguulch 2010-06-10 183.81.169.2

aahaa oilgoloo Tumur zamaas bolj Hujaa nar Rash guai uruu dovtolj baigaa yum baina

Avatar

Zochin 2010-06-10 202.170.67.15

Har zaluugaaraa uvgursun ujirsen teneg Rash yo arai dendej bnaa Unen arhind dontoi archaagui amitan sht

Avatar

би 2010-06-10 95.59.141.42

Назарбаев чинь нормално шуу Казахстаныг азийн бар болгоно гэж яваа хун шуу А бид тэгэхэд арваад жилийн омно азийн бар болно гэж хуцаад муурын зулзага ч болж чадахгуй зуд муд гээд сонох шахаж байна шуу

Avatar

Зочин 2010-06-10 180.235.168.207

Blackberry 8520 curve zarna une 450000 tugrug Tsoo shine Anglias irsen orginal 99890943bolon bilguun_t88yahoocom oor kholboo barina uu

Avatar

Orosiin buunii nohoi. 2010-06-10 83.1.126.66

Rash bol shineer yum hiidegguiOrosiin utsan huuhelseiTiim l ovoo baisan yum bol ali ambasiin ueiin Stalinii gereeg uurchilj tumur zamaa 100 huvi Mongoldoo shiljuulj avch baih ni yaasan yumEne tugtsugiin ue ali ter Stalintaigaa duussan Odoo Mongoliig mash hurdan hundlun ogtloliin tumur zamiig myanganii soriltiin san shig hurunguur barij Aziig Europtoi holboh heregtei bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж