
Тэрбээр саяхан “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Нэг эмэгтэй над руу дайрч, муу үгээр булаад, ямар л олигтойдоо хань ижилгүй явж байхав дээ гээд эмэгтэй хүний минь хувьд намайг аймаар доромжилсон. Гэртээ очоод уйлж, тэр тусам нь сайхан залуу дагуулаад кинон дээр гардаг шиг хажуугаар нь явна даа гэж бодсон. Тухайн үед би насны зөрүүтэй хосын тухай кино үзэж таарсан юм. Эмэгтэй нь эгчмэд учраас тэр хоёр ухаанаараа шийдэж, яагаад ч гэр бүл болж болохгүй гээд салтал хувь заяа яахын аргагүй тэр хоёрыг нийлүүлчихдэг. Намайг ч гэсэн дүү залуус эргүүлж, утсаар ярьдаг байсан болохоор тэр үед “Яагаад болохгүй” гэж бодсон. Гэхдээ тухайн үед ийм амьдрал сонгоно гэж бодож байгаагүй. Мөрөөдөл биелдэг юм. Мөрөөдвөл хүнд энерги өгөөд тэр хүчтэй бодлоор хүссэн зүйл нь татагддаг юм шиг ээ. Би азтай гэхээсээ илүү хувь заяатай хүн” хэмээн хэлжээ.
М.Анир