Тендерийн луйвар | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Тендерийн луйвар

МЭРГЭЖИЛТЭНГҮЙ МЭРГЭЖЛИЙН КОМИСС НЭГЭН ДУУГААР ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Монголчууд газрын тос­ны боловсруулсан бүтээг­дэхүү­ний хувьд 100 хувь бус­­дын хараат байдаг. Иймээс УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэр гарч түлш, шатахуунаа савны багтаамж, хэтэвчнийхээ хэрээр үнэ багатай үед нь нөөцлөн авах сав суулгаа бэлтгэж байгаа. Тэдний нэг нь Дорноговийн Замын-Үүд дэх Шингэн түлшийг шилжүүлэн  ачиж буулгадаг байгууламж юм.  Саяхан Эрдэс баялаг, эрчим хүчний яам /ЭБЭХЯ/  дээрх байгууламжийг өргөтгөх зо­рилгоор  тендер зарлан өн­гө­рөгч тавдугаар сард дүг­нэсэн ч бас л бульхай, луй­вар орсон бололтой.  Али­ваа тендерт ялагч ганц, ялагдагч олон байдаг. Шал­га­руулалт ялагдагчдын талд, тэдний сэтгэл санаанд хэзээ ч нийцдэггүй.

Гэхдээ төрийн яамнаас зарласан тендерийг шалгаруулах ко­мисст эх оронч сэтгэл байх хэрэгтэй. ЭБЭХЯ-ны тендер шалгаруулах энэ удаагийн ко­миссын гишүүдийн нүд харалган уу эсвэл татвар тө­лөгчдийн 700 сая төгрөг тэ­дэнд юу ч биш санагдав уу. Ямартай ч тэд тендерийн ялаг­чийг тодруулахдаа бус­­дын нөлөөнд автсан бо­лол­той. Замын-Үүдийн Шингэн түл­шийг шилжүүлэн ачиж буулгадаг  байгууламжийн өр­гөт­гөлийн 700 сая төгрөгийн өртөгтэй тендерийн шалга­руу­лалтын дүн үүнийг харуулна.

Нийт 700 сая төгрөгийн өртөг­тэй ажлын тендерт “НИК”, “Дөт сайхан”, “Алхана трейд” зэрэг гурван компани оролц­жээ. “НИК” компанийн хувьд ойлгомжтой гэж болохоор. Эднийх Монгол Улсын нутаг дэвсгэрт хүрсэн сүлжээтэй. Адаг­лаад л хот, хөдөөд байх тэр олон шатахуун тү­гээх станц буюу нефтийн хан­гам­жийн объектынхоо 80 гаруй хувийг өөрсдөө барьж байгуулсан ажлын турш­лагатай. “Дөт сайхан” хувь­цаат компанийн хувьд неф­тийн хангамжийн байгууламж барьж байгуу­лахдаа “НИК”-ээс дутуугүй туршлагатай. Өмнө нь ийм чиглэлийн тендерт оролцон бүтээн байгуулалт хийсэн байна. Харин “Алхана трейд” компани нь “Сод Мон­гол” группын охин ажээ. Тэд­ний хувьд нефтийн бү­тээг­дэхүүний барилга барьж огт үзээгүй аж. Гэтэл тен­дерийн комисс энэ удаад “Алхана трейд” компанийг ялаг­чаар тодруулсан байна. Ялагч байгууллага болох “Ал­хана трейд” газрын тос­ны томоохон барилга, бай­гууламж барих нь бүү хэл “Сод Монгол” группын Улаан­баатар, Дархан, Эрдэнэт хо­тод байдаг 40 гаруй ШТС-ын барилгын ажлыг гүй­цэтгэжээ. Гэхдээ тэдний барь­сан, одоо ажиллаж бай­гаа дээрх 40 гаруй ШТС-ын ихэнхийг нь одоо бол­тол улсын комисс хүлээн аваагүй  гэдгийг мэргэжлийн байгууллагынхан ч хэлдэг. 

Энэ удаагийн шалгалтын комиссын бүрэлдэхүүнд ЭБЭХЯ-ны газрын даргаар ахлуулсан мэргэжлийн бус гэж болохоор хүмүүс багтсан байна. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдийн Шингэн түлшийг шил­жүүлэн ачиж буулгадаг бай­гууламжийн талаар төсөөлөл ч үгүй гэхэд болно. Барилга байгууламжийн тоног төхөө­рөмжийн угсралтын буюу зу­раг төслийн мэргэжлийн хүн оролцсон комисс дээрх тен­дерийг шалгаруулах атал дээрх яамны гурван мэр­гэжилтэн Газрын тосны газрын орлогч дарга,  тус газрын Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн хэлтсийн мэргэжилтэн гэсэн таван хүн “Алхана трейд” компанийн талд гар өргөжээ. Одоогийн тендерийн тухай хуулиар хамгийн бага үнийн санал хэлсэн нь ялагч болдогч энэ удаад комисс түүнийг бодолцоогүй гэхэд болно. Тендерт оролцсон “НИК” компани хамгийн бага буюу 555  сая төгрөгийн үнийн санал илгээсэн байна.  “Дөт сайхан” компанийн хувьд 660 сая төгрөгт багтааж хийнэ гэжээ. Харин “Алхана трейд” 598 сая төгрөгийн санал гаргаж энэ удаад ялагчаар тодорсон байна. Хамгийн сонирхолтой нь тендерийн таван гишүүн санал нэгтэй, нэгэн дуугаар  “Алхана трейд“ компанийг ялагчаар тодруулан гар өргөсөн аж. Энэ удаад бид ялагч компани болох “Алхана трейд”-ийг буруутгах гэсэнгүй. Дорноговийн  Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачиж буулгадаг тэр байгууламжийн өргөтгөлийн гүйцэтгэл ажил ямар байхыг төсөөлөх гэж оролцсон юм.

“АЛХАНА ТРЕЙД”-ИЙНХ “ТАСИС”-ИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЭХ ҮҮ

Бид түлш шатахууны хэ­рэглээнийхээ 98 хувийг ОХУ-аас, үлдсэн хоёр хувьд нь Солонгосоос оруулж ирдэг шатах, тослох материал багтдаг. Ингээд гуравдагч эх үүсвэрийг Хятад орон хэмээн тооцоолж хилийн томоохон боост болох Замын-Үүдэд шин­гэн түлш шилжүүлэн ачиж буулгадаг байгууламж ба­рихаар болсон. Энэ ажил “НИК”-ийн санаачилгаар эхэлж Дэлхийн банк 400 мянган ам.долларын санхүү­жилт гаргасан. Энэхүү 400 мянган ам.долларын өртөг­тэй Замын-Үүдэд шингэн түл­шийг шилжүүлэн ачиж буулгах байгууламжийн зураг төслийн тендерийг олон ул­сад зарлахад Франц улсын ком­пани ялжээ. Францын ком­пани ч заасан хугацааны дотор дээрх байгууламжийн төслийг хийж өгсөн байдаг. Тө­сөл бэлэн болонгуут гад­ны эх үүсвэр хайж байх тэр үед Европын холбоо хө­рөн­гийн дийлэнхийг гар­гаж манайхан багахан хэс­гийг нь санхүүжүүлэхээр бол­­сон байна. Ингээд Ев­­ро­пын холбооны “Та­сис” хөтөлбөрийн да­гуу гүйцэтгэгчийг сон­гон шалга­руулах тен­дер зарлахад “Дөт­сайхан” компани Германы “Прево инженеринг” компа­нийн хамтарсан төсөл шал­гарч Замын-Үүдэд Хятад ул­саас оруулж буй шингэн түлшийг шилжүүлэн ачиж буул­гах байгууламжийг барьсан байна. Энэхүү бай­гуу­ламж  2004 онд ашиг­лалтад орж, улсын комисс хүлээн авсан байдаг.  Бай­гууламжийн баригдсан түү­хийг нь дээрх яамны энэ удаагийн тендерийн комисс мэддэг хэдий ч гадны нө­лөөнд автан туршлагагүй бай­гууллагыг сонгосон бо­лолтой.

ШИНГЭН ТҮЛШ ШИЛЖҮҮЛЭН АЧИЖ БУУЛГАХ БАЙГУУЛАМЖ ХЭНИЙ ӨМЧ ВЭ

Энэхүү байгууламж өнөөдөр хувийн өмч үү, хувьсгалынх уу гэдэг нь бүр­хэг байна. Баригдсан явцаас нь харахад Европын хол­боо дийлэнх хөрөнгийг гар­га­сан ч гэлээ манай улсад хү­лээлгэн өгсөн байдаг. Дээрх байгууламж 2004 онд ашиглалтад орсон ч хоёр жил ямар нэг байдлаар ашиг­лаагүй. Ашиглалтын өмнөх за­хиргааг тухайн үеийн Сан­­гийн яамны дэргэд, сай­дын мэдэлд байгуулсан юм. Гэтэл Сангийн яам 2006 он хүртэл буюу батал­гаат хугацааг өнгөртөл мэр­гэжлийн байгууллагад ч ашиглуулалгүй хав дарж, таг мартжээ. 2008 он гарангуут яамныхан Замын-Үүдэд то­моохон байгууламжтайгаа гэнэт санаж одоогийн Газ­рын тосны газрын мэдэлд шил­жүүлсэн байдаг. Газ­рын тосныхон ч үндсэн  зориулалтаар нь ашиглаж  хувийн компанитай гэрээ хийн шатахуун агуулдаг байжээ. Гэтэл Засгийн газрын 2008 оны 28 тоот тогтоолын дагуу 2009 оноос бие даасан аж ахуйн тооцоонд оруулсан байна. Ийм нөхцөлд өмчийн эзэн нь Төрийн өмчийн хороо болж  өөрчлөгдөв.  Гэтэл 2008 онд УИХ-ын 48 тоот тогтоол гарч Мон­гол Улсыг хөгжүүлэх сан­гаас хөрөнгө гарган түлш, шатахуун нөөцлөх тэр үед Замын-Үүдийн дээрх байгууламж Газрын тос­ны газрын  мэдэлд ирсэн байна. УИХ-ын тогтоолын да­гуу бүрдүүлсэн нөөцийн тодорхой хувь нь  одоо тэнд хадгалагдаж байгаа. Шингэн түлш шилжүүлэн ачиж буул­гах дээрх байгууламж энэ мэт өөрийн гэсэн эзэнгүй байх тэр үед түүнийг өргөтгөх  бо­лоход ЭБЭХЯ-ны мэдлийнх болон шилжсэн байна. Үүний дагуу дээрх яамнаас  тендер зарлах болоход Газрын тос­ны газраас хоёр хүнийг ко­миссын бүрэлдэхүүнд ор нэрийн төдий оруулж өөрс­дийнхөө талд урвуулан “Алхана трейд” компанийн талд шийдвэр гаргуулсан байна. Эндээс харахад За­мын-Үүдийн дээрх бай­гууламж одоо болтол тодор­хой эзэнгүй хоёр яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч хоёр ч агентлагийн дунд эзэнгүйдэж байна.

Н.Мөнхтөр.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-10 117.53.83.68

ter anandbazar yasan handagguy muu luyvarchin be

Avatar

Зочин 2010-06-10 180.235.168.207

Blackberry 8520 curve zarna une 450000 tugrug Tsoo shine Anglias irsen orginal 99890943 bolon bilguun_t88yahoo com oor kholboo barina uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж