
Даваа гаригт бүрт хуралддаг Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн “Хангарьд” ордонд эхэллээ. Цаг үеийн асуудал, нөхцөл байдлын талаар хэлэлцдэг тус хурлаар энэ удаад “Нарантуул” худалдааны төвд гарсан галтай холбоотойгоор холбогдох албаны хүмүүс мэдээлэл, тайлбар өгч, цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэх юм байна. Мөн өвөлжилт болон хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар ярилцаж, албаны хүмүүсийн мэдээллийг сонсох ажээ.
Д.ЖАРГАЛ