ОХУ-ын “Анжи Махачкала” болон Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч Виллиан Лондонгийн “Челси” багт ирлээ. Виллиан өчигдөр шинэ багтаа ирж, эмчийн үзлэгт орсон байна. Өдгөө 25 настай, ирээдүйтэй хагас хамгаалагч гэгдэж буй Виллиан 38 сая еврогоор “Цэнхрүүд”-ийн эгнээнд нэгдэж, таван жилийн гэрээ байгуулжээ. Виллианыг энэ зуны хөлбөмбөгийн солилцоо наймааны цонхоор Английн “Ливерпуль”, “Тоттенхэм” багууд эгнээндээ нэгтгэхээр ажиллаж байсан юм. Гэсэн ч өнгөрсөн жил “Украйн”-ы “Шахтёр” багаас “Анжи”-д өндөр үнээр ирсэн Виллиан Орос эзэнтэй “Челси”-г илүүд үзжээ.
Жозе Моуриньогоор удирдуулсан “Челси” мөн “Анжи” багийн ахлагч Камерун довтлогч Самуэль Этуг авахаар ажиллаж байна.
Б.БИЛЭГ