Нарны аймгийн төв од болох наран дээр маш хүчтэй дэлбэрэлт гарсны улмаас титмийн бодисын том хэмжээний цацагдалт болов. Цэнэгжсэн бичил хэсгийн урсгал дэлхийд ирж байна.
NASA агентлагийн шинжээчдийн мэдэгдснээр манай гаригт хоёр дахь ийм үүлэнцэр нь цагт 2,2 сая км-ийн хурдтайгаар ирж байна. Хоёр дэлбэрэлт хоорондоо ердөө 21 цагийн зайтай болжээ. Ойрын гурав хоногт бичил хэсгийн урсгал манай дэлхийд хүрч ирэх гэнэ.
Дэлхийн зүг ирж буй бичил хэсэг нь гео соронзон шуурга үүсгэнэ. Тэр нь манай гаригийн оршин суугчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг NASA сануулж байна. Өндөр мэдрэмжтэй зарим цахим төхөөрөмжийн ажиллагаанд ч нөлөөлөх гэнэ.
Нарны идэвхжилт их үед титмийнх нь бодис байнга цацагдаж байгаа нь ердийн үзэгдэл хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР