
Сириэс зугтан дүрвэсэн ихэнх хүүхдүүд одоо Ливан, Иордан, Турк, Ирак, Египт, мөн Европын орнуудад амьдарч байна гэж Reuters мэдээлэв. Гурван сая хүүхдийн 740 мянга нь 11 нас ч хүрээгүй гэнэ. Зэвсэгт мөргөлдөөнөөр 7000 орчим хүүхэд амиа алдаад байна.
"Дэлхийн хамтын нийгэмлэг цаг тухайд нь шаардлагатай арга хэмжээ авч чадаагүйн төлөө бид бүгд ичих ёстой” хэмээн Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Энтони Лейк мэдэгдлээ. Түүний хэлснээр 2013 оны эцэс хүртэл Сирийн дүрвэгсдэд наад зах нь гурван тэрбум ам.доллар шаардлагатай ажээ. Одоогоор шаардлагатай мөнгөний 38 хувийг цуглуулаад байгаа гэнэ. Ер нь бол хүүхдүүдийг сургаж, эмнэлгийн шаардлагатай арга хэмжээгээр хангахад нийтдээ таван тэрбум хэрэгтэй гэнэ.
Medico International гэх буяны байгууллагын илтгэлд Сирийн олон районд хүн амын анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй болсныг дурьдсан байв. “Байлдаантай районуудад нэн яаралтай эм, тариа хэрэгтэй байна. Мөн хүнсний хомсдол мэдэгдэйцээр гарч ихэллээ” хэмээн тус байгууллагын төлөөлөгч Мартин Глазенапп (Martin Glasenapp) хэлжээ. Иргэний дайны улмаас таван сая орчим хүн дүрвээд байгаа гэж тэр ярив.