
аймгийн Тэс суманд чоно айлын хашаанд орж, гурван хүнийг гэмтээжээ.
Энэхүү дуудлага өнөөдөр тус аймгийн Онцгой байдлын газарт 04.00 цагийн
үед ирсэн байна.
Бид тус аймгийн Онцгой байдлын хэлтэстэй
холбогдож, мэдээллийг авахад: “Өнөөдөр өглөө 04.00 цагийн үед галзуу
чоно гурван хүнийг бэртээлээ гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Энэ дуудлагын
дагуу аймгийн Онцгой байдлын газраас найман хүний бүрэлдэхүүнтэй баг тус
сумыг зорьсон. Тэс сум аймгийн төвөөс 160 км-ын зайтай байдаг. Бидний
очиход тус сумаас гаргасан ажлын хэсгийнхэн чоныг устгасан байсан.
Чононд хазуулсан гурван хүн одоогоор аймгийн эмнэлэгт эмчлүүлж байна.
Нэг хүний биеийн байдал жаахан хүнд байгаа ч аюулгүй гэдгийг" Увс
аймгийн онцгой байдлын албаны хүн бидэнд өглөө.
Ч.БОЛ