Хулгайн хэргээр Монгол иргэд Сөүлд саатуулагджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.24-нд нийтлэгдсэн

Хулгайн хэргээр Монгол иргэд Сөүлд саатуулагджээ

БНСУ-ын Сөүл хотод хулгай хийж байгаад баригдсан Mонголын иргэдийн талаар өчигдөр тус улсын KBS, SBS зэрэг олон телевизээр гарсан байна.

Энэ сарын 17-ны өдөр Сөүл буудлын ойролцоох их дэлгүүрээс нэгэн монгол эмэгтэйг цагдаагийнхан саатуулсан байна. Учир нь том цүнх үүрсэн монгол эмэгтэй их дэлгүүрт орон нилээдгүй хувцас сонгон авсан ч худалдаа хийлгүй гарсаныг худалдагч бүсгүй анзаарчээ. Тиймээс уг эмэгтэйг саатуулсан бөгөөд цүнхний дотор талыг тусгайлсан (тугалга) материалыг ашигласан байжээ. Эхнэр, нөхөр, бага насны хүүхэдийнхээ хамт жуулчны визээр Сөүлд очихдоо тэд ийнхүү хулгайн хэргээр Юнсан дүүргийн цагдаагийн газарт саатуулагдаад байна. Нөхрийг нь тус дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулж, долоон настай хүүтэй яваа учир ээжийг нь гадуур байцааж байгаа аж.

Хулгай хийж буй цүнхний дотор талыг зориулалтын тугалган материалыг ашиглан доторложээ. Тэд мэдүүлэг өгөхдөө энэхүү цүнхээ тус улсад амьдардаг Монгол залуугаас авсан гэж мэдүүлжээ. Цагдаагийн газраас одоогоор уг цүнхийг зарсан Монгол залууг хайж байгаа ажээ. Хулгай хийж буй арга нь маш нарийн байгааг цагдаагийн (Сөүл, Юнсан дүүрэг цагдаагийн хэлтэс) байгууллага анхааруулж, олон нийтэд мэдээллийг хүргээд байна.

Гадаадад амьдарч буй монголчуудын олонхи нь БНСУ-д ажиллаж, сурч байгаа. Сүүлийн жилүүдэд тус улсад очиж буй Mонгол иргэдийн дунд хулгайн хэрэг олон гарч, энэхүү арга нь улам нарийсч буйг тус улсын цагдаагийн газраас удаа дараа мэдэгдээд байна.
 

Ч.БОЛ





Видеог ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж