
Т-3
“III, IV хороолол-БММЗ”, Т-2 “Ханын материал-Офицерүүдийн ордон” маршрутаар дөрвөн тролейбус ажиллаж байгаа бөгөөд одоогоор хороолол орчмын зам засварын ажил үргэлжилж байгаа учир Т-3 чиглэлийн тролейбус зогссон байна. Харин Т-2 чиглэл буюу "Ханын материал-Офицерүүдийн ордон" чиглэлийн тролейбус ажиллаж байна.Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж. Туршилтын хугацаа ирэх есдүгээр сарын 11-нд дуусгавар болох бөгөөд цааш үргэлжлэх эсэхийг Хотын захиргаанаас шийдэх юм байна. Шөнийн тээврийг ажиллуулсанаар одоохондоо “Цахилгаан тээвэр” компанид ашигтай байхгүй байгаа ч иргэдийн хувьд сэтгэл өндөр байна гэдгийг албаныхан хэлж байна.
Сануулахад, өнөөдрөөс эхлэн энэ сарын 31-нийг дуустал замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд түр өөрчлөлт хийхээр болсон билээ. Тодруулбал, энэ сарын 24 болон 26, 28, 30-ны өдрүүдэд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл, харин энэ сарын 25, 27, 29, 31-ний өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Харин эдгээр найм хоногийн турш 07:00-21:00 цагийн хооронд тролейбус үнэ төлбөргүй үйлчилж байна.