&#34Miss Mongolia 2013&#34 тун удахгүй

Хуучирсан мэдээ: 2013.08.24-нд нийтлэгдсэн

&#34Miss Mongolia 2013&#34 тун удахгүй

Монголын мянга мянган сайхан охид, бүсгүйчээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний анхан шатны шалгаруулалт Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байранд энэ сарын 26-нд буюу даваа гаригт 09.00-19.00 цагийн хооронд зохион байгуулагдахаар болжээ. Тэртээх 2004 оноос хойш тасралтгүй 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Завхан зэрэг аймаг хотуудаас нийт 70 гаруй охид бүртгүүлсэн байна.

"Miss Mongolia 2013" тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизи гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд "Мисс Монголиа Холбоо" хамтран зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа аж. Түүнчлэн жил бүрийн "Miss Mongolia" тэмцээний ялагчид олон улсын миссийн тэмцээнд оролцох урилгийн эзэн болдог бөгөөд энэ жилийн ялагчдийн хувьд Тэргүүн мисс  Японы Окинаво хотноо болох "Miss International 2013", дэд мисс Экваторын Гевнэй-д болох “Miss World  tourism”-2013, гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World "Miss University 2013" тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг тус тус хүртэх ажээ.

Энэ жилийн “Miss Mongolia 2013” тэмцээний ялагчын оролцох "Miss International" тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн аж. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.

Ийнхүү гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөх “Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнд оролцогчид нь олон улсын миссийн тэмцээний жишиг зургаан төрлөөр өрсөлдөх ажээ.

Э.ТЭКҮ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж