Christina Aguilera-гийн рок стиль

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Christina Aguilera-гийн рок стиль

Дуучин Christina Aguilera өөрийн шинэ цомгоо “Bionic” хэмээн нэрлээд байгаа ба удахгүй худалдаанд гаргахаар шаргуу ажиллаж байгаа. Тэрбээр өнгөрсөн ням гариг болсон “MTV Movie Awards” дээр энэхүү цомогтоо орсон дуунаас дуулж үзэгчдийн хүртээл болгосон ба хувцаслалт хэв загварын хувьд рок стиль түлхүү харагдаж байсан хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн.
Харин өчигдөр NBC сувгийн “Today” шоу нэвтрүүлэгт оролцохдоо дуучин бүсгүй 1950-аад оны жинхэнэ рок стилиэр хувцаслаж иржээ. Тэрбээр төмөр цахилгаан товч бүхий савхин хүрэм, гоёмсог болор чимэглэл бүхий төмөр хүзүүний зүүлт, час улаан өнгөтэй уруулын хээ бүхий цагаан майк, төмөр тоноглолтой нарийн савхин бүс, богино улаан шорт, товгор мөнгөлөг хээ бүхий хар трико, өндөр өсгийтэй туфль өмссөн байжээ. Тэрбээр үзэгчдэд өөрийн хит дуунуудаасаа дуулж сонирхуулсны дараа фэнүүдтэйгээ уулзан гарын үсгээ өгсөн байна.

Н.Наран

Гэрэл зургийг эндээс үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж