Энэхүү киноны нээлтийг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай хөтлөн гол дүрийн жүжигчид микротой хүрэлцэн ирж хүмүүсийн нүдийг ёстой л орой дээр нь гаргасан бол “Black team”-хан өөрсдийн төмөр хүлгийн хүчийг “Өргөө” кино театрын гадаа үзүүллээ. Хамгийн анхны үзэгчид, тэр дундаа охидуудын хувьд “Микроны босс” киног маш саашаалтай хүлээн авч зарим нь нулимс дуслуулж байгаа харагдав. Кино "Өргөө", "Тэнгис" кино театруудаар өдөр бүр гарч байна.
“Милл кино" продакшны дараагийн уран бүтээл ямар жанарын уран бүтээл болохыг хүлээж суух л үлдлээ. Уг продакшин “Микроны босс” кино уран бүтээлийнхээ дараа нилээд хугацааны туршид инээдмийн кино хийхээ түр завсарлаж байгаагаа мэдэгджээ.
Уншигчиддаа сонирхуулахад, “Милл кино продакшин” урьд нь “Ээжийн дайсан” болон “Шарталт” зэрэг уран инээдмийн бүтээлүүдээ кино сонирхогчиддоо хүргэж байжээ.