Anonymous хакерийн довтолгоог зогсоосон гэв

Хуучирсан мэдээ: 2013.08.24-нд нийтлэгдсэн

Anonymous хакерийн довтолгоог зогсоосон гэв

Anonymous гэх хакерийн хөдөлгөөн
ХМТ-ны үйл ажиллагааны улмаас томоохон довтолгоон хийх чадваргүй болсон
хэмээн зарлав. Энэ тухай Huffington Post  сонинд өгсөн ярилцлагадаа
Холбооны мөрдөх товчооны  кибер тасгийн ажилтан Остин Берглас (Austin P.
Berglas) ярьсан байна.

Остин Берглас
Фото: thebigthrill.org

Бергласын
өгүүлснээр, LulzSec гэх хакерийн бүлгийн 2012 онд баривчлагдсан гишүүн
нь Anonymous-т чухал үүрэгтэй байжээ. Тус байгууллагуудын гишүүдийг
баривчилсан нь уг хөдөлгөөн дотор “итгэлийн төвшинг нь бууруулж” өгчээ.
LulzSec бүлгийн гишүүн асан Гектор Монсегур ХМТ-той хамтран ажиллах
болсноос хөдөлгөөний гишүүдийг баривчилсан гэнэ.

Anonymous
хөдөлгөөнийг судалж байсан Макгиллийн их сургуулийн профессор Габриэлла
Коулман тэр баривчилгаа нь хакеруудйн төвийн зангилаанд том цохилт
болсон хэмээн Huffington Post сонинд мэдэгдсэн ба хөдөлгөөн “амьд” тэд
шинэ довтолгоон хийхээр нэгдэж болох талтайг сануулжээ.

LulzSec
бүлэг нь 2011 оны тавдугаар сараас зөвхөн нэг сарын хугацаанд л
ажилласан байна. Энэхүү хугацаанд хакерууд Тагнуулын төв газар мөн Sony
Pictures болон Британийн The Sun сонинд довтолгоон хийжээ. Дараа нь тэд
өөрсдөө тарж буйгаа зарласан билээ.

Хожим холбооны мөрдөх товчоо
ба бусад орнуудын хууль хяналтынхан LulzSec бүлгийн гол хүмүүсийг
баривчилсан юм. Тэдний зургаа нь нэгээс гурван жилийн ялыг 2013 онд
авсан байлаа.

LulzSec бүлгээс Anonymous хөдөлгөөн нь нэрээ
нууцалсан лидергүй хэрэглэгчдийн хөдөлгөөн гэдгээрээ өөр. Хөдөлгөөнд
оролцох нь зохицуулалтгүй учраас довтолгоон бүрийг нь өөр өөр хүмүүс
хийж болно. Томоохон корпораци, улсын байгууллагуудын сүлжээнд нэвтрэн
устгасан томоохон довтолгооны хариуцлагыг энэхүү хөдөлгөөн өөртөө авч
байжээ. Харин сүүлийн саруудад хакеруудын үйлдлийн цар хүрээ үнэн
хэрэгтээ буурсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж