
Тариаланч, хадланчид, ард иргэдийн анхааралд 26-нд баруун аймгуудын нутгаар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орж, сэрүүсэхийг анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27, 28-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 26-нд нутгийн баруун хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 29-нөөс дулаарна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.