Канье Уэст охиныхоо зургийг харуулав

Хуучирсан мэдээ: 2013.08.24-нд нийтлэгдсэн

Канье Уэст охиныхоо зургийг харуулав

Рэппэр Канье Уэст, реалити од Ким Кардашиан нар өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Норт Уэст гэх охинтой болсон билээ. Алдартай хосуудын анхны хүүхдийг харах гэж тэсэн ядаж байсан хүмүүс цөөнгүй байсан ч тэд охиноо олны нүднээс маш сайн нууцалсаар ирсэн юм. Тэгвэл Канье Уэст хүмүүсийг тийм ч удаан хүлээлгэсэнгүй охиныхоо зургийг өчигдөр Крис Женнерийн ток шоунд оролцох үеэрээ олонд ил болгожээ. Өдгөө 36 настай Канье Уэст охиныхоо зургийг гайхуулахын зэрэгцээ аав болсноороо маш их бахархаж буйгаа ярьсан байна. Түүнчлэн тэрээр Ким Кардашиан түүний амьдрал шинэ баяр баясгаланг авчирсан гайхалтай нэгэн хэмээн ярьжээ.

Үүнээс өмнө зарим хэвлэлүүдээр Ким Кардашиан охиныхоо зургийг нэртэй сэтгүүлд өндөр үнээр зарах хүсэлтэй байгаа бол Канье Уэст олон нийтийн сүлжээнд байрлуулах бодолтой байгаа тухай мэдээлж байсан билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж