Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхэд, залуусын дунд хүлээлт үүсгээд байсан “Галзуу хулгана” тоглоомын нээлт боллоо. Тус тоглоом нь 680 метр урт, 40 метр өндөр бөгөөд цагт 80 километр хурдалдаг юм байна.
“Галзуу хулгана”-д нэг удаа 24 хүн сууж тоглох боломжтой бөгөөд тасалбарын үнэ 6 мянган төгрөг байх ажээ.