“Нийслэл лиг”-ийн II тойргийн сүүлчийн тоглолт боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.24-нд нийтлэгдсэн

“Нийслэл лиг”-ийн II тойргийн сүүлчийн тоглолт боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “АПУ” ХК-тай хамтран зохион байгуулдаг үндэсний “Нийслэл лиг-2013” тэмцээний II тойргийн сүүлчийн тоглолтууд сонирхолтой өндөрлөлөө.

Монголын хөлбөмбөгийн холбооны талбай засвартай байгаа учир тэмцээн Дулааны IV цахилгаан станцын хөлбөмбөгийн талбай дээр үргэлжилж байна.

Ингээд өчигдөр болсон тоглолтын мэдээллийг хүргье. Энэ өдөр “Хоромхон” vs “Хангарьд” багийн хооронд болоход 6:4-ийн харьцаагаар “Хангарьд” илүүрхсэн байна.

ГООЛЫН МӨНДӨР БУУЛАА

ХОРОМХОН 4:6 ХАНГАРЬД


ГООЛ:
Т.Мөнхбаясах 14, Д.Төрбат 57, Н.Наранболд 77, 84 –  Paul Ebuka 55, 72, А.Эрдэнэбаяр 62, Kingsley 70, С.Ганхуяг 80, 82

“Хоромхон”-чууд энэ өдөр зочин баг болох Орхон аймгийн Уулыг баяжуулах үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” клубтэй  нээлттэй тоглолтыг үзүүлж нийт 4:6 харьцаатайгаар хожигдлоо.

Зочин багийн хувьд эзэн багт 0:6 гоолын зөрөөтэйгээр хожигдсон тохиолдолд шигшээ тоглолтуудаас мултрах аюултай байсан билээ.

Тийм ч учраас тоглолтын эхний үед тун ширүүн тоглолтуудыг үзүүлж байсан боловч “Хоромхон” клубын тоглогч Т.Мөнхбаясах тоглолтын салхийг хагалж багтаа тэргүүллийг авчирсан. Тоглолтын нэгдүгээр үед дахин гоол ороогүй бол II үед гоолыг харин хоёр талаас урсгасан бөгөөд энэхүү гоолын хариу цохилтуудас “Хангарьд” клуб хоёр гоолыг илүү оруулснаар лигийн шигшээ тоглолтонд 2-р байраар шалгаран гарлаа.

ХОРОМХОН: Х.Мөнх-Эрдэнэ, Ц.Мөнгөншагай, А.Батболд (C), Н.Наранболд, О.Оюунбаатар, Ж.Саруултоль, Д.Төрбат, Э.Лхагвасүрэн, Т.Мөнхбаясах, Э.Отгонпүрэв (GK), Б.Мөнхдөл

ХАНГАРЬД: С.Баярзаяа, Б.Сэр-Од, Д.Энхтөр, Paul Ebuka, С.Ганхуяг, Л.Батсүх (Ц.Ундрах), С.Бадрахзаяа (П.Тэмүүлэн 45), А.Эрдэнэбаяр, Ц.Мөнх-Эрдэнэ, Э.Баянмөнх (Kingsley 62), Chimezie Ngele,


МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж