F-35B сөнөөгч онгоц шөнийн буулт хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.24-нд нийтлэгдсэн

F-35B сөнөөгч онгоц шөнийн буулт хийлээ

F-35B онгоцны шөнийн буулт.

Кадр: YouTube

Америкийн ирээдүйтэй гэгдэх F-35B Lightning II сөнөөгч онгоц анх удаагаа олон талын зориулалт бүхий «Уосп» гэх десантын хөлөг онгоцны тавцан дээр наймдугаар сарын 14-нд эгц доош буух шөнийн буултыг амжилтай хийсэн тухай Lockheed Martin компани мэдээлжээ. Сөнөөгч онгоцны хөөрөлт ба буулт нэмэлт туршилтийн хоёрдугаар шатны хүрээнд (DT-II) хийгдсэн бөгөөд одоо туршилтыг BF-1 ба BF-5 гэсэн дугаартай онгоцнууд хийж байгаа гэнэ.

Шөнийн туршилтийн талаар өөр тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Lockheed Martin компанийн мэдээлснээр, F-35B сөнөөгч онгоцнууд богиносгосон 40 удаагийн хөөрөлт, эгц доош буух 41 удаагийн буултыг амжилттай хийсэн байна. DT-II туршилтийн дүнгээр авсан бүх мэдээллийг Тэнгисийн цэргийн хүчин ба Тэнгисийн явган цэргийнхэн F-35B онгоцыг зэвсэглэл хүлээн авах боломжийн талаар гаргах эцсийн дүгнэлтэндээ ашиглах юм. Одоо Америкийн цэргийнхэн F-35B онгоцны эхний байлдааны бэлэн байдлыг 2015 онд зарлахаар бэлтгэж байна.

Шөнийн туршилт. Фото: ВМС США

F-35 загварын сөнөөгч онгоцнуудыг хуурай замын (F-35A CTOL), хөлөг онгоц тээгчийн (F-35C CV) мөн богиносгосон хөөрөлттэй, эгц доош буух буулттай (F-35B STOVL) гэсэн гурван үндсэн хувилбараар бүтээж байна. Онгоцнууд цагт 2,1 мянган км-ийн хурдтай, 25 мм-ийн их буугаар зэвсэглэгдсэн байна. Үүний хажуугаар гадна талд нь зэвсэг зөөх зургаан пилонтай, дотор талд нь хоёр пилоныг байрлуулсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж