Дөрвөн махбодийн нөлөө

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Дөрвөн махбодийн нөлөө

Бие биетэйгээ  төгс нийцэх насан туршийн  хайр дурлалыг  дөрвөн махбодь болох шороо, хий, гал, усаар төлөөлүүлэн  зурхайч , доктор  Грэйг Мартин ингэж тайлбарлажээ. Эдгээр дөрвөн махбодь нь  хүмүүсийн зан араншингийн онцлог, хүсэл мөрөөдөлтэй салшгүй холбоотой байдаг  аж.  Тэрээр үүнийг тайлбарлахдаа “ бид хэн нэгний зан араншингийн тухай ярихдаа  үргэлж л “  хоосон толгой”  эсвэл “ төмөр шиг хатуу”, “ гал шиг халуун” гэж ярьцгаадаг. Энэ бол  эдгээр махбодь бидний хувьд ямар чухал зүйл болохыг харуулж байгаа хэрэг бөгөөд бид үүний шүтэн барилдлагыг ойлгосноор бид илүү сайхан амьдарч болох юм.
Эдгээр махбодийн талаархи ойлголт нь хүмүүст бие биенийх нь талаар илүү гүн гүнзгий ойлголтыг өгдөг  байна.  Мөн хосуудад  харилцааныхаа ээдрээтэй асуудлыг шийдвэрлэхэд нь эдгээр махбодууд хүчтэй нөлөөлдөг  аж. Мөн бидний  махбодийн хэлбэр биднийг амьдралд хэрхэн ханддагийн гэрч болж байдаг. Түүгээр ч зогсохгүй бидний авьяас чадвар, тэвчээр хатуужлынхаа хязгаарыг олж харах үндэс юм. Хүн болгонд хүссэнээрээ амьдрахад нь удирдан чиглүүлэлэгч байна гэдэг сайн хэрэг.
 
Махбодь одны ордтой хэрхэн холбогддог вэ ?
Махбодийн тусламжтайгаар одны ордыг тодорхойлдог.  Нэг махбодод гурван одны орд харьяалагдана.  Тухайлбал гал махбодод: хонь, арслан, нум. Хий махбодод: хамтатгах,  жинлүүр, хумх.  Ус махбодод мэлхий, хилэнц, загас. Шороо махбодод: үхэр, охин, матарын ордныхон харьяалагддаг .  Өөрийн махбодийг мэдэх нь ордноос илүү чухал. Учир нь өөрийн зан чанар, шийдвэр гаргаж буй байдлаа сайн анхаарахад тустай юм. Тухайлбал хэн нэгний албан тушаал нь түүнийг хэн бэ гэдгийг  илэрхийлж чадахгүй. Одны ордны зурхай ч мөн адил бидний хэн болохыг илэрхийлэх тодорхой , хангалттай мэдээлэл өгч чаддаггүй. Харин махбодоор үүнийг тодорхойлж болно. Эдгээр махбодууд нь  арван хоёр жилийн ордтой холбогдож бидний одны зурлагыг тодорхойлдог ч дангаараа  дэлхий ертөнцийн бүхий л зүйлсийн талаархи мэдээллийг бидэнд өгч байдаг юм. Махбодоор  зан чанарыг тодорхойлдог. Жишээлбэл Гал бол бүтээлч, хий махбодьтой бол  дотроо бодолтой дороо суурьтайн шинж.  Ус бол  сэтгэл хөдлөл. Хий бол субстанс. Нөгөө талаас нь авч үзвэл  урам зоригийг гал, хайр дурлалыг устай,  баяр хөөрийг  хий, мөнгийг шороогоор төсөөлж  болно.

Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх нь харилцаанд ямар тустай вэ ?
Бүх харилцааны үндэс нь өөрийгөө ойлгохоос эхэлдэг.  Хэрэв та өөрийгөө хэн гэдгийг ойлгож чадвал  бусадтай харилцахад юу чухал болохыг сайн мэднэ.  Та өөрийн мэдлэг чадвар, өөртөө итгэх итгэлээ  бусдад харуулж чадах юм.  Мөн өөрийг чинь юу аз жаргалтай болгодгийг  олж  мэднэ.  Өөрөө өөрийгөө ойлгох нь зөн совингоо хөгжүүлж , бусадтай харилцахад  илүү нээлттэй, шударга байлгадаг.   

Махбодоос юу сурах вэ ?

Махбодь нь  хүний хувийн түршлага, боловсрол, соёл гээд  амьдралын бүхий л  үйл явцтай холбогдож байдаг.  Махбодийн шинжүүд өөрчлөгддөггүй ч  хүмүүсийн харилцааг тодорхойлох өөр өөр талтай.

Махбодио  мэдэх нь чухал уу?

Бид байгалийн л нэг хэсэг учираас үүнийг мэдэх нь чухал. Хүмүүс өөрийгөө нээгээгүй үедээ амьдралын төлөө тэмцэх чадваргүй байдаг. Амьдралын талаархи эдгээр ойлголт нь маш энгийн. 

Сайн харилцаа тогтоохын үндэс юу вэ?
Шударга байдал болон ойлголцлыг та  хамтрагчаасаа хүсч буй  шиг тэр ч бас танаас үүнийг л хүсч байгаа. Зөн совиндоо итгэн зөв хүнээ олж насан туршийн харилцаа тогтооход цаг хугацаа шаардлагатай  тул  хүлээх хэрэгтэй.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж