
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дөнгөж сая “Нарантуул” захын түрээслэгчидтэй очиж уулзан, мэдээлэл хийлээ. Уулзалтын үеэр хотын мээр Э.Бат-Үүл “Хэн нэгний хариуцлагагүй байдлаас болж иргэд их хэмжээний эд хөрөнгөөрөө хохирч байгаад туйлын харамсч байна. Шатсан объектийг харахад их хэмжээний гал гарч, багагүй хохирол учирсан нь тодорхой байна. Мөн галаас болж зоорийн давхарт цөмрөлт, нуралт үүсэх аюултай байгаа юм. Галын газарт үзлэг, шалгалт хийх цагдаагийн болон шинжээчдийн ажилд саад болохгүйн тулд мөн үүсэх болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд маргааш “Нарантуул” зах ажиллах боломжгүй юм байна. Миний зүгээс нөгөөдөр буюу энэ сарын 25 гэхэд шатсан объектыг хамгаалалтад авч, тусгаарлан нөгөө жигүүрт худалдаа, үйлчилгээ хэвийн үргэлжлүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгосон. Бүхий л ажиллагаа хуулийн дагуу явагдах тул аль болох тайван, хүлээцтэй байхыг хүсч байна” гэлээ.
Д.ЖАРГАЛ