Испанид догшин бухыг клониар хувилав

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Испанид догшин бухыг клониар хувилав

Фото: ISRA.com

Орон нутгийн матадоруудын жинхэнэ “аянга” болсон дайчин бухын ДНК-ыг бүрэн хуулбарласан клонийн тугалыг Испанийн эрдэмтэд үзүүллээ. Шинэ төрсөн тугал эсийг нь авсан бухынхаа бүрэн хуулбар болжээ. Төрөхдөө 24 кг-ын жинтэй тугалын бойжилт сайн байгаа гэнэ.
Клонийн хуулбарыг төрөнгүүт нь энэ тухай шууд зарласан байна. Васито гэх бухын генетикийн материалыг тэр тугал бүрэн хадгалан өснө гэж клонийг бүтээсэн 17 эрдэмтэд найдаж байна.
Цуутай Долли хонийн клониас эхэлсэн 1996 оны туршилтын туршлагыг ашигласан эрдэмтэд энэ хуулбарлагдсан тугал шинжлэх ухаанд чухал гэж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж