Ажлын хэсэг түрээслэгчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг түрээслэгчидтэй уулзана

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу “Нарантуул” олон улсын худалдааны төвд үүсээд байгаа нөхцөл байдалд яаралтай арга хэмжээ авч ажиллах ажлын хэсгийг байгуулсан. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан уг ажлын хэсгийн гишүүд өнөөдөр 19.30 цагт “Нарантуул” захад түрээслэгч нартай уулзаж үүсээд байгаа нөхцөл байдал, гарах арга замын талаарх мэдээлэл хийхээр болжээ.

Одоогоор галыг бүрэн унтраан захыг хамгаалалтад аваад байгаа хэдий ч түрээслэгчид айж, сандарсан, хохирлоо хэрхэн барагдуулах талаар ямар нэгэн мэдээлэлгүй байгаа юм. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж