Аймаг сумдын номын сангийн фондыг баяжуулахад улсаас хөрөнгө төсөвлөдөг. Сүүлийн жилүүдэд ном олноор хэвлэж байна. Тэдгээрээс сонголт хийж, нэг номноос 2-3 ширхэг л аймгийн номын санд ирдэг учир уншигчид хүрэлцдэггүй. Тиймээс бид шинэ номын сангаа олон улсын стандартаар тохижуулж, цахим номын сан байгуулан, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах төлөвлөгөөтэй ажиллана. Цахим номын сантай болбол номын хүртээмж сайжирна. Энэ ажилд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас дэмжлэг үзүүлэх байх. “Орчин үеийн хүүхдүүд ном уншихаа больсон гэдэг худлаа” гэж тус аймгийн Нийтийн номын сангийн захирал О.Мөнхтуяа ярилаа.
Архангай аймаг мөн Нийтийн номын сан барьж байгаа бөгөөд барилгын ажил 70-80 хувьтай яваа гэнэ. Нийтийн номын сангаа энэ ондоо багтаан ашиглалтад оруулах юм байна