Дээрэмчдийн нууц бүлгийн лидерийг барив

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Дээрэмчдийн нууц бүлгийн лидерийг барив

Али Тазиев, мөн тэрээр Магас. Хойд Кавказын исламын дайчдын сайтын кадр

Оросын Холбооны аюулгүй байдлын алба (XAБA) энэ сарын 9-ний өдөр тусгай ажиллагаа явуулан лалын дайчдын лидер Магас гэгчийг барин Москвад авчирчээ. Түүнд ОХУ-ын эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар ял тулгаад байна.
Тухайлбал, түүнийг хууль бус зэвсэгт бүлэг байгуулсан, зэвсэгт самуун гаргасан, хуул бус зэвсгийн наймаа хийсэн гэх ялуудыг өгчээ.
Тазиевыг баривчилсан тухай ХАБА-ны дарга  Александр Бортников ерөнхийлөгчид илтгэсэн байна. Дмитрий Медведев уг ажиллагаанд оролцогсдыг төрийн одон медальд тодорхойлох үүрэг өгчээ.
ХАБА-ны мэдээгээр Тазиев нь Доку Умаровын толгойлдог  "Кавказын Имарата"-ын нэг удирдагч ба Ингушетийн ерөнхийлөгч Юнус-Бек Евкуровын амь насанд халдах ажиллагааг зохион байгуулсан гэнэ. Мөн түүнийг 2007 онд Невинномысск-т  автобус дэлбэлсэн гэж үздэг ажээ. Тэрээр Шамиль Басаевын хамт 2004 онд Назраньд довтолж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж