
Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах Хилийн цэргийн 0311-р ангийн байлдагч Х-г ахлах офицер нь дарамталж, дөрвөн ширхэг зүү залгиулсан хэрэг гарчээ. Х нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат бөгөөд тус ангид энэ хавар татагдан очсон байна. Түүнийг өмнө нь 3-4 удаа нилээд хүнд зодож байсан аж. Тухайн үед нь түүний ар гэрийнхэн анги дээр нь очиж байсан ч тэгсгээд өнгөрч байжээ. Түүнийг зүү залгисан гэж худлаа хэлсэн хэмээн дарга нар нь ар гэрийнхэнд нь мэдэгдэж, нилээд хүндэрсэн хойно нь Улаанбаатар хот дахь Цэргийн нэгдсэн эмнэлэгт авч ирэн хэвтүүлжээ. Харин түүнийг ирэх нэг дэх өдөр хагалгаанд оруулахаар болсон байна.
Мөн тус ангид өнгөрсөн жил алба хаасан Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын харьяат залуу дарга нартаа зодуулсаны улмаас одоо группт байдаг ажээ.
Т.ДАРХАН