НҮБ Иранд хориг тавив | News.MN

НҮБ Иранд хориг тавив

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

НҮБ Иранд хориг тавив

Ираны ерөнхийлөгч  Махмуд Ахмадинежад. Гэрэл зургийг © AFP/Behrouz Mehri

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн лхагва гаригт Иранд шинэ хориг арга хэмжээ авч байгаа тогтоолыг гаргалаа. Иран уран баяжуулалтаа зогсоохгүй байгаа учир дээрх арга хэмжээг авч байгаа юм.
Шинэ тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлийн 12 гишүүн дэмжиж, Бразили, Турк хоёр эсрэг санал өгч Ливан түтгэлзэв. Цөмийн хөтөлбөрийнхөө талаар олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас Ираны талаар гаргаж байгаа дөрөв дэх тогтоол нь энэ болов. АНУ-ын гаргасан саналаар хийгдсэн баримт бичгийг Ираны цөмийн асуудлын зуулчлагч зургаан орны саналын дагуу засч уг тогтоолыг бэлэн болгожээ.
Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад энэ жилийн хоёрдугаар сарын 11-нд 20 хувийн ураны баяжмалаа хийсэн гэж мэдэгдсний дараа Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал улам хурцадсан юм. Мөн тэрээр ядмаг баяжмалтай ураны нөөцөө гурав дахин нэмэгдүүлнэ гэсэн билээ.
Цөмийн хямралаас гарах боломжийг Бразили, Турк, Иран өнгөрсөн сард тохиролцсон ба тэдний байгуулсан гэрээгээр Иран 3,5 хувийн баяжмалтай уранаа Туркт илгээн оронд нь 20 хувийн баяжуулсан 120 кг цөмийн түлшийг авах ёстой байв.  
Өмнө нь “Венийн бүлэг” болох Орос, Франц, АНУ ба IAEA санал болгохдоо Ираны ураныг Орост нэмэн баяжуулаад Францад дамжуулан тэндээс 20 хувийн баяжмалтай цөмийн түлш авах санал дэвшүүлсэн байлаа. Гэвч Иран барууныханд итгэхгүй гээд үүнийг зөвшөөрөөгүй учир барууны орнууд шинэ хориг арга хэмжээг авна гэж ярилцаж ирсэн билээ.
Шинэ тогтоол гарахын өмнө Ираны ерөнхийлөгч  мэдэгдэхдээ хэрэв Тегеранд НҮБ шинэ хориг арга хэмжээ авах тогтоол гаргавал тус улс цөмийн хөтөлбөрийнхөө талаар яриа хэлцэлд орохгүй гэсэн юм.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-06-10 83.5.239.18

İraniig demjıj ba Mahmud Ahmadınıjad hiih bo bi ternd itgej ba IRAN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж