ГИХАЭГ-ын албан хаагчид сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

ГИХАЭГ-ын албан хаагчид сургалтад хамрагдав

Албан хаагчид “Төрийн албаны үйл ажиллагаа, хууль тогтоомжийн зохицуулалт” сэдэвт сургалтад хамрагдав

Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2013 оны А 236 дугаар тушаалаар албан хаагчдыг мэдээ мэдээллээр хангах зорилгоор “Сургалтын хөтөлбөр”-ийг  баталсан билээ. Энэ хүрээнд тус газрын албан хаагчдад Төрийн албаны зөвлөлийн  Ахлах шинжээч Т.Сосорбарам “Төрийн албаны үйл ажиллагаа, хууль тогтоомжийн зохицуулалт” сэдэвт ээлжит хичээлийг наймдугаар сарын 23-ны өдөр заалаа.

Хичээлийн  үеэр албан хаагчид  дээрх сэдвийн талаарх үндсэн ойлголтоо бататгаж, шинэчлэгдсэн дүрэм журамтай танилцан, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж