Хүүгээ зодсон эцгийг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Хүүгээ зодсон эцгийг шүүх хурал хойшиллоо

Таван настай төрсөн хүүгээ хүйтэн мэсээр гэмтээж, хүнд гэмтэл учруулсан гэх 46 настай Н.Довжинсүрэнг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шүүх байсан ч хурал энэ сарын 29-нийг хүртэл хойшиллоо. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй тул хурлыг ийнхүү хойшлуулжээ.

Н.Довчинсүрэнд хүүгээ байнга зодсон буюу тарчлаасан, ингэхдээ хүйтэн мэс хэрэглэсэн гэх хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн, прокуророос ялласан бөгөөд гэм буруутай нь нотлогдвол таваас найман жилийн хорих ял оноох юм. 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж