Европын бизнесийн орчин сэргэж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Европын бизнесийн орчин сэргэж байна

Евро бүсийн эдийн засгийн судалгааны хүрээлэн тус тивийн эдийн засгийн орчин сүүлийн 26 сард байгаагүйгээр өссөн тухай мэдээлжээ. Аж үйлдвэр болон бизнесийн орчин өнгөрсөн жилийнхээс 30 гаруй хувиар өсч 51,7 гэсэн үзүүлэлтийг заах болсон байна. АНУ-ын эдийн засаг болоод бусад үзүүлэлтүүд өсөлттэй гарсаны дараа Азийн хувьцаанууд унаж эхэлэхэд Евро бүсэд ч бас айдас байсан билээ. Гэтэл Европын ихэнх компаниудын хувьцаа ихэвчлэн өсөлттэй гарсан байна. Мөн хувийн секторын өсөлт сүүлийн 24 сарын хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт буюу 51 функтэд хүрчээ. “Байнга сүүдэрт байсан евро бүсийн эдийн засагт гэрэл гэгээ тусах хандлага ажиглагдаж байна. 2011 оны хавраас хойш ийм өндөр үзүүлэлтийг зааж байгаагүй юм шүү дээ. Гэхдээ үүнд евро бүсийн бодлого нөлөөлсөн эсэх нь эргэлзээтэй” гэж Markit судалгааны төвийн ахлах эдийн засагч Крис Виллиамсон ярьжээ. Гэхдээ европийн зарим орон тухайлбал Герман улсын бизнесийн орчин өнгөрсөн сарынхаас 10 гаруй хувиар унаж 47,9, Франц улсынх унаж 49,1 функтэд хүрсэн мэдээ гараад байгаа юм.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж