“Эрдэнэс Тавантолгой” ажилтнуудаа цомхотгож байна

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой” ажилтнуудаа цомхотгож байна

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”
компани бүтцийн өөрчлөлт хийж байгаа аж. Тус компанийн ТУЗ хуралдаж, шинэ
бүтцийг баталжээ. Энэ хүрээнд тодорхой тооны ажилтнуудаа халсан байна. Мөн
ажлын байр солигдож, албан тушаал буурч байгаа хүмүүс ч байгаа юм байна. Дээрх
ажилтнууд Улаанбаатар дахь төв оффист нь ажилладаг аж. Компанийн зүгээс
одоогоор хэчнээн хүн бүтцийн өөрчлөлтөд хамрагдаж, ажлаас халагдах  тоо тодорхойгүй байна гэж мэдээллээ.

Бүтцийн өөрчлөлт хийх болсон үндсэн
шалтгаан нь санхүүгийн хүндрэлээс гарах, хямралын үеийн хүнд байдлыг давахтай
холбоотой аж. “Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал одоо ч хүнд
хэвээр байгаа юм. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд хэд хэдэн арга хэмжээ
хэрэгжүүлж буйн нэг нь  бүтцийн өөрчлөлт
аж. Шинэ бүтцээр дөрвөн дэд захирлын орон тоог гурав болгож бууруулсан байна. Бүтцийн
өөрчлөлт хийснээр тодорхой хэмжээний зардал хэмнэгдэнэ хэмээн компани үзэж байна.

Мөн тус компани Баруун Цанхийн
талбай дээрээ гэрээт олборлогч сонгон шалгаруулж, олборлолтоо эхлүүлээд байгаа
юм. Экспорт хэдийгээр эхлэх нь одоогоор тодорхойгүй байна.



С.БолдЭрдэнэ

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж