Abercrombie & Fitch компанийн борлуулалт буурчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Abercrombie & Fitch компанийн борлуулалт буурчээ

АНУ-ын томоохон компаниудын нэг Abercrombie & Fitch компанийн борлуулалт 10 хувиар буурсан тухайн тус компани мэдэгдлээ. Худалдан авагчдын дийлэнх нь өсвөр насныхан байдаг энэ компанийн борлуулалт буурсан шалтгаан нь цагийн ажил болоод жижиглэнгийн худалдааны борлуулалт муу байсантай холбон тайлбарлаж байна. Мөн хөрөнгийн бирж дээрх хувьцаа нь ч 2,5 хувиар унажээ. “Энэ жил үнэхээр хэцүү байлаа. Ерөнхийдөө бэлэн хувцасны зах зээл бүхэлдээ хэцүү байсан гэдгийг санах хэрэгтэй. Бид хэрвээ энэ том зах зээлд тэсч үлдэе гэвэл хэтийн зорилго, бодлогоо эрс өөрчлөх хэрэгтэй” гэж Neev Capital судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн Рахул Шарма ярьжээ. Шинжээчид хэрэглэгчдийн хүрээллээ тэлэхийн тулд олон салбар төрөлжүүлж, загвараа өмнөхөөсөө өөрчлөх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тус компани 2012 оны байдлаар 4,2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй хэмээн бүртгэгдсэн ажээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж