Тэйлор Свифт vs Хайди Клум

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Тэйлор Свифт vs Хайди Клум

Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүд үе, үе ижил хувцасаар гангарсан байх нь цөөнгүй. Харин папараццичдын хувьд бол энэ нь хоёр бүсгүйн сэтгэлд нийцэж, ижил сонголт хийхэд хүргэсэн тэрхүү хувцас тэдний хэнд нь илүү зохисон бэ? хэмээн хүмүүсийн дунд багахан мэтгэлцээн өрнүүлэх сайхан боломж болдог. Тэгвэл энэ удаад энэхүү өрсөлдөөнд кантри дуучин Тэйлор Свифт болон Германы нэрт загвар өмсөгч Хайди Клум нар цээжнийхээ голоор нарийн зураасан тор бүхий гялгар цагаан өнгийн секси даашинзаар оролцож байна. Загвар өмсөгч Хайди Клумын хувьд өдгөө 40 насыг зооглосон боловч биеийн галбираараа 17 насаар дүү Тейлор Свифтээс дутахааргүй гэдэг нь энэхүү даашинзнаас шууд харагдаж байна. Үүгээрээ тэрээр эмэгтэй хүний нас бол зүгээр л тоо гэх хүмүүсийн яриаг батлаад өгөх шиг болжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж