Засаг дарга үзэсгэлэнгийн нээлтэнд оролцов

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Засаг дарга үзэсгэлэнгийн нээлтэнд оролцов

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен наймдугаар сарын 21-ны өдөр аймгийн спорт цогцолборт “АДРА” олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Ургацын баяр – 2013” хүнсний ногоо, экологийн цэвэр бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Үзэсгэлэнгийн нээлтэнд аймгийн Засаг дарга Х.Дармен,  Засаг даргын Тамгын газрын дарга Т.Манкей, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ерия, ХХААЖДҮГазрын дарга Ж.Онгар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Амьжиргааны түвшин доогуур иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “АДРА” олон улсын байгууллагын “Тогтвортой газар тариалан ба Эдийн засгийн сургалт” төсөл Баян-Өлгий аймагт амжилттай хэрэгжиж, төсөлд хамрагдсан Өлгийчүүд төслийнхээ үр дүнг үзлээ.

“АДРА” олон улсын байгууллагын Баян-Өлгий салбарын ахлах мэргэжилтэн Х.Махаббат: "Уг төсөлд аймгаас 600 айл өрх хамрагдсан бөгөөд иргэд тарьсан хүнсний ногоогоо хүнсэндээ хэрэглэхээс гадна зарж борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой юм. Иргэд баг болон ажиллаж, ургацаа хураах хүртлэх хугацаанд сургалтанд хамрагдаж төслийн ажилтнуудын зөвлөмжийн дагуу ажиллаа. Төсөлд хамрагдсан иргэдийн хувьд энэ ажилд сайшаалтай хандаж байсны дээр амьдралд нь их тус нэмэр болж байна"-гэж  онцоллоо.

Эх сурвалж: www.bayan-olgii.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж