“Нарантуул” олон улсын худалдааны төвд өнөөдөр 06.10 цагийн орчим гал гарч, хүний амь нас эрсдээд байгаа.
Галын тархалт болон гал гарсан шалтгааныг нийслэлийн Онцгой байдлын газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн М.Бурмаагаас тодрууллаа.
-Галыг хэзээ бүрэн унтрааж дуусах вэ?

-Галыг хэзээ бүрэн унтрааж дуусах вэ?
– Одоогоор галын тархалтыг зогсоосон бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах зургаан ангийн 125 албан хаагч 16 машинтайгаар галыг унтрааж байна.
-Гал гарсан шалтгаан хэзээ тодорхой болох вэ?
-Шинжээчид үзлэг хийж байгаа. Шинжээчдийн дүгнэлт гармагц гал гарсан урьдчилсан шалтгаан тодорхой болох юм.
"Нарантуул" худалдааны төвд гарсан ослын талаар 15:00 цагаас Онцгой байдлын газарт хэвлэлийн хурал хийхээр болсон байна.
Д.ЖАРГАЛ