Геологичид ур чадвараараа өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.08.23-нд нийтлэгдсэн

Геологичид ур чадвараараа өрсөлдөнө

Геологийн судалгааны төв байгуулагдсаны 20 жилийн ойн
хүрээнд “Геологичдын ажил мэргэжлийн уралдаан” болох гэж байна. Уралдааныг Уул
уурхайн яам, Ашигт малтмалын газар, Монголын Геологийн холбоо, Монголын
үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдийн
холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын
26-29-нд ШУТИСийн ГГТны сургуулийн ХөгнөТарнийн дүүрэг
дэх геологийн зураглалын хээрийн талбайд болох юм.

Геологичдын онолын мэдлэг, арга аргачлал, туршлагын
түвшинг тогтоох, харилцан туршлага солилцох зорилгоор геологийн зураглал,
эрлийн ажил, геофизикийн судалгаа гэсэн үндсэн гурван номинациар геологичид
өрсөлдөх юм байна.



С.Болд

www.mongolianminingjournal.com

www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж