“Сарьсан багваахай” хошин дуурийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Сарьсан багваахай” хошин дуурийг тоглоно

Австрийн суут хөгжмийн зохиолч Йохан Штраусын "Сарьсан багваахай“ хошин дуурь ирэх бямбад буюу энэ сарын 12-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилах гэж байна. Тус дуурь нь анх 1874 онд тавигдсан бөгөөд өнөөг хүртэл Венийн хошин дуурийн оргил хэмээн тооцогддог байна. Энэ удаагийн "Сарьсан багваахай“ хошин дуурийн симфони найрал хөгжимчдийг урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү удирдана. Харин гол дүрүүдэд Айзенштайн тенор Ч.Түмэндэмбэрэл, Розалинда сопрано С.Мөнгөнцэцэг, Франк басс Э.Бумхүү, Орловский меццо сопрано Ц.Ариунаа, Альфред тенор Г.Шижирболд, Фальк баритон Ц.Баттөр, Блинд тенор Д.Шагдарсүрэн, Адель сопрано Ө.Уянга, Ида сопрано Урангоо, Фрош басс Ч.Чинзориг, Иван басс О.Батбаатар нар тус тус тоглох бол найрын зочид, дээдэс язгууртнуудад найрал дуучид болон балетын бүжигчид оролцох юм. Харин "Сарьсан багваахай“ хошин дуурийг үзэх тасалбарын үнэ 8000 төгрөг юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж