Орчин үеийн оношлогооны төвийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Орчин үеийн оношлогооны төвийн нээлт болно

Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг 2010 оноос хойш БНСУ-ын Вонгуаны их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа ажээ. Тус эмнэлгүүд Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эмч, сувилагч, ажилтан харилцан сургах, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх, хүнд хагалгааг үнэ төлбөргүй /хөнгөлттэй/ хийх зэрэг олон ажил зохион байгуулсан ба энэ удаа УБТЗ-ын эмнэлэг БНСУ-ын Вонгуаны их сургуулийн эмнэлэгтэй хамтарсан орчин үеийн оношлогооны төвийн нээлтээ хийх гэж байна.

Оношлогооны төвийн эмнэлгийн нээлт маргааш буюу наймдугаар сарын 23-нд   болох юм байна.

Дашрамд сонирхуулахад,  БНСУ-ын Вонгуаны их сургуулийн эмнэлэг нь хамтын ажиллагааны гэрээний хүрээнд нийт 15 эмч, сувилагчийг сургаж, 800 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийн туслалцааг УБТЗ-ын Төв эмнэлэгт үзүүлж, шинэ эмчилгээний арга, технологийг нэвтрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж