Хамгийн үнэтэй даашинзууд

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Хамгийн үнэтэй даашинзууд

Эмэгтэйчүүдийн туйлын хүслэн бол үргэлж гоо үзэсгэлэнгээ гайхуулж, эрчүүдийн харцыг булааж явах билээ. Үүний төлөө өөрийн хувцас, гоо сайхандаа байнга анхаарал тавьж, гоё чамин зүйлд мөнгөө хайрлахгүй зарцуулдаг нь тэдний зан. Эмэгтэй хүний шүүгээнд зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг бол гоёлын даашинзууд. Ингээд бүсгүйчүүддээ зориулан  дэлхийн хамгийн үнэтэй даашинзуудыг танилцуулъя. Дахин давтагдашгүй, дэлхийд ганцхан гоёлын даашинз таны шүүгээнд байна гээд төсөөлөөд үздээ. Гайхалтай биш гэж үү?

11. Гүнж Кейт Миддлтоны хуримын даашинз. Үнэ: 400 мянган ам.доллар

10. Алдарт Мэрилин Монрогийн өмссөн “Happy birthday” даашинз. Тэрээр энэ даашинзыг 1962 оны тавдугаар сард Жон Кеннидигийн төрсөн өдөрт өмсч байжээ. Үнэ: 1.2 сая ам.доллар

9. Оскарын кино наадамд жүжигчин Наоми Уоттсын өмссөн Armani Prive үдшийн даашинз. Үнэ: 1.5 сая ам.доллар

8.  Maria Grachvogel үдшийн даашинз. Түүнийг 2000 эрдэнийн чулуугаар чимэглэжээ. Үнэ: 1.8 сая ам.доллар

7. Мэрилин Монрогийн бас нэгэн гайхалтай даашинз. Үнэ: 4.6 сая ам.доллар

6. Debbie Wingham бүтээсэн үдшийн даашинз. Даашинз хийхэд их хэмжээний эрдэнийн чулуу ашигласан учир жин нь 13 кг гэнэ. Үнэ: 5.6 сая ам.доллар

5. Бельгийн загвар зохиогч Nicky Vankets-ын аалзны торыг дүрсэлж, 2500 үнэт чулуу шигтгэсэн даашинз. Үнэ: 6.5 сая ам.доллар

4.Японы загвар зохиогч Ginza Tanaka 2013 онд дэлхийн хамгийн үнэтэй хуримын даашинзуудын нэгийг бүтээсэн байна. Даашинзанд  502 алмаз, мянга гаруй үнэт чулуу оржээ. Үнэ: 8.3 сая ам.доллар

3. Scott Henshall-н аалзны тор дүрсэлсэн алмазан даашинз. Даашинзны эзэн нь дуучин Саманта Мамба гэнэ. Үнэ: 9 сая ам.доллар
 
2. Debbie Wingham-н зохион бүтээсэн уламжлалт  мусульман даашинз болох Абая. Түүнийг хар, цагаан болон улаан эрдэнийн чулуугаар чимэглэжээ. Үнэ: 17.7 сая ам.доллар

1.    Малайзын загвар зохион бүтээгч Faiyzali Abdullah-ын бүтээсэн “Куала-Лампурын гургалдай” хэмээх даашинз дэлхийн хамгийн үнэтэй даашинзаар тодорсон байна. Даашинзанд 751 алмаз чулуу шигтгэн урлажээ. Үнэ: 30 сая ам.доллар.

С. ӨЛЗИЙЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж