“Цэнд-Аюуш бурхан-1080” төсөл нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

“Цэнд-Аюуш бурхан-1080” төсөл нээлтээ хийнэ

Баруун бүсийн бурхан шашинтны төв Ганданпунцагчойлон хийдээс 2015 онд болох 5 жилийн ойгоо угтаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газартай хамтран “Нас буяны Цэнд-Аюуш бурхан-1080” төслийг бүтээхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан хоёр дахь удаагийн хурлаа өнөөдөр /08.19/ хийлээ.

Энэхүү төсөл нь 2013-2015 он хүртэл хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд оролцох хүсэлтэй сүсэгтэн олон 450,000 төгрөгөөр нэг Цэнд-Аюуш бурхан бүтээлгэж залах боломжтой юм.

Нас буяныг тэтгэн арвижуулагч 1080 бурхан бүтээн залах төслийн танилцуулга нээлтийн үйл ажиллагаа энэ сарын 21-ны билэгт сайн өдөр Хөгжимт драмын театрт болох юм. Аймгуудаас анхдагч болж, сүсэгтэн олны сайн сайхны төлөө бурхан бүтээн босгох энэхүү буян номын үйл хэрэгт нэгдэхийг хүссэн хэн бүхэн төслийн нээлтэнд хүрэлцэн ирж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой ажээ гэж www.khovd.gov.mn сайтад мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж