ААН-эд хяналт шалгалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

ААН-эд хяналт шалгалт хийлээ

МХЕГ-аас 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2/2391 дугаар тоотын дагуу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг хүнсний худалдаа эрхэлдэг 15, “Шинэ-Алтай” ХХК-ний хүнсний худалдаа эрхлэдэг 10 иргэн, аж ахуй нэгжид 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Шинэ Зеландын “Фонтерра” үйлдвэрт үйлдвэрлэсэн WPC80 кодтой шар сүүний уургийн хатаасан бэлдмэл нь клострудиут ботулин нянгаар бохирдсон бөгөөд тус үйлдвэр зах зээлд гаргасан бүтээгдэхүүнээ татан авч эхлэсэн тухай, уг бэлдмэлийг БНХАУ-ын хүүхдийн тэжээлийн “Dumex”, “Hangzhou Wahaha” үйлдвэр, Франц улсын БНХАУ дахь салбар “France Danona” болон “Coca Cola” компанийн БНХАУ дахь салбар үйлдвэрүүд худалдан авсан бөгөөд түүхий эд болгон бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргасан эсэх нь тодорхойгүй тул тус үйлдвэрүүдийн хүүхдийн сүүн тэжээл, өндөр хэмд ариутгасан ундны сүү, йогурт, тамирчдад зориулсан уургийн бэлдмэл зэрэг бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандах талаар ард иргэдэд сэрэмжлүүллээ.

Шалгалт хийсэн дэлгүүрүүдэд дээрхи үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн худалдаалагдаагүй бөгөөд Есөнбулаг сумын хүнс хариуцсан мэргэжилтэн 5 багийн 56 хүнсний дэлгүүр, 170 иргэнд сэрэмжлүүлэг тараан мэдээлэл өгч, орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдээр ард иргэдэд сэрэмжлүүлэв.

Хяналт шалгалтын явцад “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ий Говьхангай хүнсний дэлгүүрээс хэрэглээний баталгаат хугацаа дууссан 11 төрлийн 73 ширхэг 176.2 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хураан авч, устгалын комиссоор устгууллаа. Зөрчил гаргасан этгээдийг “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулийн 21.1.1 дэх заалтаар шийтгэвэр ногдуулж барагдуулав гэж Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж