
Тус үзүүлэх сургалтанд 12 сумын газар тариалан хариуцсан мэргэжилтэнүүд, тариаланчид, ногоочдын төлөөлөл нийт 57 хүн оролцож туршлага солилцов.
Чацаргана, жимс жимсгэний өвчин хортон, түүнтэй тэмцэх онол, практикын сургалтыг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Б.Мөнхцэцэг үзүүлэх сургалтанд оролцогсодод заалаа.
Тус үзүүлэх сургалтаар Халиун сумын Ёлтонгийн услалтын системийд таригдсан үр тарианы таримлуудын тариалалт, усалгааны арга ажилллагаатай, "Ентүм" ХХК-ны жимсний цэцэрлэгтэй танилцаж талбайн сургалт зохион байгууллаа.
Улсын тэргүүний тариаланч А.Дандий-Ядам, аймгийн тэргүүний тариаланч Б.Чимгээ, сумын тэргүүний тариаланч Д.Наранцэцэг нарын тариалангийн талбайн ашиглалт,талбайн соёл,хүнсний ногоо ургуулах арга туршлагатай танилцлаа. Мөн зоорь ариутгах, хадгалалтын үеийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар МХГ-ын хорио цээрийн байцаагч Г.Төгсбилэг зөвлөгөө өглөө.