“Цэрэг” анхдугаар наадам үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

“Цэрэг” анхдугаар наадам үргэлжилж байна

“Хүүхдийн төлөө за гэж хэлье” уриатайгаар Үндэсний аюулгүй байдлыг хангах, тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын дундах цэрэг хүүхдүүдийн урлагийн анхдугаар наадам өнөөдөр болж байна. Тус хүүхдийн наадам нь дуу, бүжиг, язгуур урлаг, уран уншлага, хөгжим гэсэн таван төрлөөр гурван үе шаттайгаар явагдах юм байна. Энэхүү наадам нь эх орны ирээдүй залгамж, хойч үеийнхний нийгмийн оролцоог нэмэгдүүлж, тэдэнд өөрийгөө хөгжүүлэх мөн, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг хүүхэд өсвөр үеийнхэнд сурталчлах зорилготой аж. Наадмын хоёрдугаар шат өнөөдөр явагдаж, авьяасаараа шалгарсан хүүхэд, багачууд гуравдугаар шатанд оролцох эрхээ авна. Шилдгийн шилдгүүдээ шалгаруулах наадам энэ сарын 16-нд Хүүхэд залуучуудын соёлын төвд болох юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж