Төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.22-нд нийтлэгдсэн

Төрийн гурван өндөрлөгт мэдэгдэл хүргүүлжээ

Монголын хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд, гадаадын хөрөнгө оруулалтыг улс төрийн нөлөөллөөс хамгаалах, дэмжих, экспорт, түүний дотор 50 хувиар буурсан нүүрсний экспортыг сэргээх, бизнесийн орчин муудаж, төрийн зохицуулалт хэрээс хэтэрч бүх салбарт ноёрхож, улстөрийн өнгө аястай шийдвэрүүд гарч байгаа анхааралдаа авч үзэхийг хүссэн байна.

“Монголын эдийн засаг дахь дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт эрс багассан, төлөбөрийн баланс 1,6 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, валютын урсгал зогсссоны улмаас валютын хан үнэ өсөх, инфляци нэмэгдэх, амьжиргааны түвшинд доошлоход хүргэсэн хүчтэй хүчин болж байгаа. Үүний дээр Монгол Улсын экспорт жилийн дотор 10 хувиар  унаж, түүний дотор 2012 оны мөн үетэй харьцуулахад нийт эрдэс бүтээгдэхүүний экспорт 20 орчим хувиар, нүүрсний экспорт 50 хувиар буурч, хөрөнгө оруулалтын орчин ихээхэн муудаж байна. Улмаар олон аж ахуйн нэгжүүдийн ажил зогсонги байдалд орж, олон мянган хүмүүсийн аж амьдрал, ахуй байдал нь доройтож,ажилгүйдэл, ядуурал эрс нэмэгдэх төлөвтэй боллоо. Иймд бидний зүгээс төр засагт хандан хямралтай холбогдуулан яаралтай арга хэмжээ авахыг уриалж байна” хэмээн уг  мэдэгдэлд дурьджээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж